Friday, 2024-03-29, 5:52 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

”Wikileaks”-ыг Нобелд санал болгожээ

2011 оны Нобелийн шагналд нэр дэвшигчдийн дотор Викиликсийн вэб хуудас, интернет болон хүний эрхийн төлөө тэмцэгч оросын нэгэн идэвхтэн эмэгтэй гээд нийт 241 хүний нэрийг дэвшүүлсэн санал иржээ.

Нобелийн шагналын Норвег улсын хорооноос мэдээлснээр 2011 онд нийт 53 байгууллага шагналд нэр нь дэвшээд байгаа бөгөөд ноднин жил 237 хүний нэрийг шагналд дэвшүүлж байсантай харьцуулахад нэлээд өссөн үзүүлэлт гарсан байна. Шагналд нэр дэвшигчдийн дотор хүний эрхийн төлөө тэмцэгч афганстаны Сима Самар, Европын Холбоо, ХБНГУ-ын канцлер асан Хелмут Коль, кубын тэрс үзэлтэн Освальдо Сардиньяс, хүний эрхийг хамгаалахад зориулсан Цогцолборыг санаачлан байгуулсан оросын иргэн эмэгтэй Светлана Ганнушкина зэрэг олны дунд танил болсон хүмүүс, байгууллага орсон байна. 

Улс орнуудын парламентын бүх гишүүд, хууль эрх, улс төрийн шинжлэх ухааны профессорууд, урьд өмнө Нобелийн шагнал авч байсан хүмүүс Нобелийн шагналд хүмүүсийн нэр дэвшүүлэх эрхтэй байдаг ажээ. Нобелийн шагналд нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийг ирэх 10 дугаар сард зарлан мэдэгдэх юм байна. Нобелийн шагнал хүлээн авсан хүмүүст 10 сая швед крон буюу 1,14 сая долларын мөнгөн шагнал олгодог ажээ.



Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-03-05)
Views: 495 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: