Friday, 2024-04-19, 11:35 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Nvidia Tegra

Nvidia Tegra систем мобайл зах зээлд хүч түрэн орж ирж байна. Хир баргийн ноутбүүк, компьютер ажиллуулж хүчрэхгүй тоглоом, програмыг гар утсан дээрээ ядах юмгүй ажиллуулж дөнгөнө. Мөн үүнээс гадна 720p, бүр Full HD 1080p видеог ажиллуулж чадна гээд бод доо.

Юуны өмнө Nvidia Tegra –г товчхон танилцуулъя. Nvidia Tegra нь "system on a chip” буюу CPU, GPU, northbridge, southbridge, санах ойн удирдлага гэх мэт системийн гол хэсгүүдийг бүгдийг ганцхан чипэнд агуулсан нэг цогц чип юм. Ингэснээр Tegra нь маш бага цахилгаан тэжээл хэрэглэхээс гадна өндөр хүчин чадалтай байх боломжтой болсон байна.

Ялангуяа Nvidia маань өөрөө график чип буюу GPU-аараа алдартай учраас Tegra чиптэй гар утас, таблет, нэтбүүкүүдийн хувьд графикийн тал дээр ярих юмгүй сайн гэдэг нь тодорхой.

2010 оны эхнээс смартфон, таблетуудад ашиглаж эхэлсэн 2-р үеийн Tegra чип нь бүгд Dual-core 1GHz-ийн давтамж бүхий ARM CPU-тай, GeForce ULP GPU-тай, DDR2-667 RAM-тай бөгөөд 40нм-ийн хагас дамжуулагчийн технологиор үйлдвэрлэгдсэн юм байна.

Харин энэ 2011 оны эхний улирлаас Tegra 2 3D буюу 3D дэлгэц дэмжиж ажиллах шинэ чип нь худалдаанд гарах бөгөөд мөн удахгүй 3-р үе нь 1.5GHz-ийн давтамжтай Quad-core ARM CPU-тай болж гарах гэнэ. Хос цөмтэй ч биш, бүр Quad-core шүү.

Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-03-09)
Views: 558 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: