Tuesday, 2024-04-23, 3:36 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Компьютерээ Вирусээс хамгаалах арга

Өнөөдөр ажил хэрэгч хүн бүр компьютергүйгээр ажлаа хэвийн хурдан шуурхай явуулах боломжгүй болсон цаг. Яагаад гэвэл албан бичиг баримт боловсруулах, хэвлэх, санхүүгийн бүртгэл тооцоо хөтлөх гээд хамгийн энгийн байдлаар компьютерийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Өөрөө компьютер хэрэглэдэггүй байлаа ч таны үйлчлүүлдэг банк компьютерээр үйл ажиллагаагаа явуулж байна.Таны үйлчлүүлдэг супермаркетууд компьютерээр тооцоо хийж таны худалдан авалтын талоныг хэвлэж өгдөг. Тиймээс та компьютерээс ангид байх аргагүй эрин үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл гэнэт компьютер ажиллагаагүй болбол супермаркетуудад  урт дараалал үүсч, банкууд гүйлгээ хийхгүй, танай компани татварын тайлангаа хугацаандаа өгч чадахгүй гэх мэт хүндрэлүүд гарна гээд төсөөлөөд үзэхээр бидний амьдралд компьютер гээч зүйл ямар их үүрэг гүйцэтгэдэг болсон харагдаж байна. Тог тасрах, сүлжээгүй болох зэрэг бусдаас хамаарах хүчин зүйлүүдээс болж дээрх хүндрэл гардаг ч ийм байдалд хүргэх бас нэг чухал хүчин зүйл нь компьютерийн вирус юм.

Одоогоор Дорнод аймагт компьютерийн вирусээс болж "гамшиг” болоогүй ч энэ талаар анхаарч, тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж урьдчилан сэргийлэхгүй бол мэдээллийн технологи өндөр хурдаар хөгжиж байгаа энэ үед дээр дурдсан шиг явдал болохгүй гэх газаргүй.

Тодорхой жишээ хэлбэл 1999 онд Mellisa нэртэй вирус 4 хоногийн дотор тархаж 93-385 сая ам.доллар, 2000 онд ILOVEYOU гэгч вирус ердөө 5 цагийн дотор тархаж 700 саяас 6.7 тэрбум ам.долларын хохирол учруулж байжээ. 2001 онд NIMDA  вирус тархахад Монгол улсын олон байгууллага өртөж нилээд олон хоногоор дотоод сүлжээ, имэйл, вэб сэрвэрүүдийн ажиллагааг зогсоож байсан. Тухайн үед үеийн эдийн засгийн хохирлын хэмжээг Монголын хувьд мөнгөн дүнгээр гаргасан бол багагүй тоо гарах байсан байх.
Хөдөө орон нутагт хүртэл компьютерүүд глобал сүлжээнд холбогдчихоод байхад бид дээр дурдсан шиг хүнд байдалд орохгүйн тулд  компьютер яагаад вирустдэг, вирусээс хэрхэн сэргийлэх, хэрхэн ангижрах вэ гэдэг талаар аль болох техникийн бус зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр манай сайтын зүгээс энэхүү өгүүллийг нийтэлж байна.
Угтаа вирус гэдэг нь хүний зохиосон программ хангамж бөгөөд хор хөнөөлтэй программ хангамж гэж ойлгож болно.

Компьютерийн вирус өөрийгөө хувилан олшруулах, өөр компьютерт халдварлан үржих чадвартай тул халдварт өвчинтэй зүйрлэж болох юм. Зарим хүмүүсийн боддог шиг компьютерийн бүх вирус нь маш аюултай зүйл биш юм. Хамгийн аюултай хор хөнөөлтэй вирусууд байхаас гадна огт хор хөнөөлгүй вирус ч байдаг. Зарим вирус халдварлагдсан даруйдаа идэвхжиж компьютер "самраад” эхэлдэг бол зарим нь тодорхой хугацааны дараа эсвэл тодорхой өдөрт идэвхждэг. Учруулах хор хөнөөл нь ч харилцан адилгүй. Үйлдлийн систем гэмтээх, Файл устгах, системд зохиомлоор ачаалал бий болгох, сүлжээний хурд сааруулах, гацаах … гээд тоочоод байвал их урт жагсаалт гарна. Ерөнхийдөө ямар ч вирус хүмүүст төвөг удаж алт шиг цагийг үрж ажил албыг алдуулна.
Таны компьютерийн ажиллагаа нэг л биш болоод янз бүрийн файлууд өөрөө үүсч, удаашрах, гацах зэргээр "гажигтаад” байвал (таны компьютер техник хангамжийн гэмтэлтэй л биш бол) вирустсэн гэсэн үг.  Нэгэнт вирустсэн бол "эмчилгээ” хийлгэж байж л хэвийн болно. Эмчилгээ хийх нь мөн л таны алт шиг цагийг үрж ажил хэрэгт тань тодорхой хохирол учруулна. Тийм болохоор ямар нэг сэжигтэй байдал илэрсэн л бол вирусын эсрэг програмаар шалгах эсвэл мэргэжлийн хүнд хандаж байх нь зүйтэй юм.

Олон жил мэдээллийн технологийн салбарт ажиллахдаа компьютерийн вирусыг тоохгүй явсаар хамаг үнэ цэнэтэй өгөгдлөө алдчихсан хойноо харамсаж суух олон хүнтэй таарч байсан. Ийм байдалд орохгүйн тулд компьютертээ вирусын эсрэг сайн программ суулгах, онц шаардлагагүй имэйлийн хавсаргасан файл нээж үзэхгүй байх, флаш зэрэг зөөврийн хэрэгслүүдийг (бичдэг CD, DVD, мемори карт) шууд нээхээсээ өмнө вирустэй эсэхийг шалгаж сурах хэрэгтэй.

Ер нь эдгээрийг компьютертээ холбонгуутаа доторх агуулгыг нь үзэхдээ хулганы (mouse) давхар товшилт буюу double click хийхээс зайлсхийж яаж ч яарч байсан тухайн дискийнхээ (флаш, бичдэг CD, DVD, мемори карт) нэрэн дээр нь хулганыхаа баруун товчийг даран EXPLORE команд ашиглах нь эрсдлээс тодорхой хэмжээгээр зайлсхийж чадна.

Учир нь ихэнх компьютер мэдээлэл хадгалах зөөврийн хэрэгслүүдийг автотамаар нээхээр тохируулагдсан байдаг. Яг энэ онцлогийг ашиглан халдварладаг вирус Дорнод аймагт маш ихээр тархсан. Мөн интэрнэт, дотоод сүлжээгээр файл хүлээн авахдаа болгоомжтой хандах нь чухал.
Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-03-18)
Views: 976 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: