Хорт хавдраас сэргийлдэг супер зургаан хүнс - МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ - Publisher - Биднийг дэмжээрэй
Monday, 2016-12-05, 11:36 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
200
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хорт хавдраас сэргийлдэг супер зургаан хүнс

Хорт хавдраас сэргийлэхийн тулд та хөргөгчөө нээж харна уу. Учир нь таны гар доор тусгай орц, бодис тэргүүтнийг агуулсан ургамлын гаралтай хүнс байж байх ёстой. Монреаль дахь Квебекийн их сургуулийн Хорт хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэх хүрээлэн хорт хавдраас сэргийлэх супер зургаан хүнсийг танилцуулж байна. Эрдэмтэд эдгээр хүнсийг байнгын хэрэглээгээ болгохыг зөвлөж байна.

Брокколи
Цэцэгт байцаа, байцаа, салатны навч зэрэг байцааны төрлийн ногоонууд хорт хавдрын эсрэг бодис агуулдаг. Тэдгээрээс брокколи буюу цэцэгт байцаа нь сулфорафан хэмээх биеийн эсэргүүцлийг сайжруулж, хавдар үүсгэгч химийн бодисуудыг зайлуулдаг элементээр баялаг юм. Мичиганы их сургуульд саяхан явуулсан судалгаагаар, сулфорафан нь хавдрыг өсгөдөг эсийг задалдаг нь тогтоожээ. Брокколи хөх, элэг, уушиг, түрүү булчирхай, ходоод болон давсагны хорт хавдраас сэргийлдэг байна.

Жимсгэнэ
Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, аньс, цангис, тошлой, үхрийн нүд гээд бүх жимсгэнэд хорт хавдрын эсрэг охь, ханд байдаг. Тэр тусмаа хар бөөрөлзгөнөд антоцианнис хэмээх хорт хавдрын эсийг тэтгэж тэжээж байдаг бодисыг устгах чадвартай охь их хэмжээгээр байдаг. Жимсгэнэ нь нарийн гэдэс, залгиур хоолой, арьсны хавдарт нэн сайн.

Улаан лооль
Энэхүү шүүслэг жимс нь улаан каротинээр нэн баялаг. Энэ нь умайн хорт хавдраас сэргийлдэг нь аль эрт тогтоогдсон билээ. Хүн төрөлхтөн найман мянган жилийн өмнөөс умайн хорт хавдраар өвдөж ирсэн юм. Лооль нь умай, уушиг, түрүү булчирхай, ходоодны хорт хавдарт тустай.

Хушга
Хушганд байдаг фитостерол нь хөхний хорт хавдрыг өөгшүүлдэг генийг боож, өсөлтийг нь зогсоодог. Хушга нь хөх болон түрүү булчирхайн хавдарт нэн сайн.

Сармис
Сармисанд агуулагддаг бодис ходоодонд хуримтлагдсан нитросамин, карсиноген зэрэг хорт бодисыг задалж, бүрэлдэх үйл явцыг нь зогсоодог. Айовагийн Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвийн судалгаагаар, хоол хүнсэндээ сармисыг ахиу хэрэглэдэг эмэгтэйчүүд умайн хорт хавдраар сармис бага хэрэглэдэг эмэгтэйчүүдээс,50 хувиар бага өвчилдөг болох нь харагджээ. Сармис нь хөх, умай, залгиур хоолой, ходоодны хавдраас сэргийлдэг.

Шош
Энэ ногоо хүний биеийн давслаг, хүчиллэг түвшинг бууруулж баидаг бодисоор баян. Ингэснээр хавдрын өсөлтийн эсрэг дархлааг бий болгож байдаг аж. Хатаасан шош нь хөхний болон умайн хорт хавдраас найдвартай сэргийлдгийг судалгаа харуулжээ.

Н.Мөнхжин


Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-20)
Views: 527 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: