Saturday, 2024-04-20, 5:49 AM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хүн төрөлхтний хайрыг булаасан 10 робот

                                                                         

Техник технологи, тэр дундаа роботын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч нь Япон улс. Өчигдөр гэхэд л тэд роботын анхны марафон тэмцээнийг зохион байгуулж, дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын анхаарлыг татаад амжсан. Эл уралдаантай зэрэгцэн роботын ертөнцтэй холбоотой цөөнгүй мэдээлэл цацагдсаны нэг нь хүн төрөлхтний хайрыг булаасан шилдэг 10 роботын жагсаалт байв.

1.ХУРИМЫН ХӨТӨЧ:

 

Гэрлэлтийг тань робот баталбал танд ямар санагдах вэ. Профессор Сатоко Иной болон Сатоко Шибата нар " ” нэрт роботоор хуримаа батлуулсан нь техник технологийн ертөнцөд гарсан хамгийн сонирхолтой үйл явдал. Түүнчлэн эл робот яг л хүн шиг хөдөлж, цээжээр уншдаг нь жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ.

 

2.ЗАГВАР ӨМСӨГЧ:

 

Японы загвар зохион бүтээгч Юүми Кацурагийн сонголт үзэгчдийг багагүй гайхашруулж байв. Тэрбээр хуримын хув цасны загвараа үзэгчдэд танилцуулах эрхийг Мим хэмээх роботод даалгахаас огт эмээгээгүй гэдэг.

 

3.ТӨГС ЭХНЭР:

 

Компьютерийн мэргэжилтэн Ли Тран өөртөө зориулан төгс эхнэр зохион бүтээсэн нь жагсаалтын гуравт оржээ. Айко нэрт эл робот хоол хийж, гэр цэвэрлэн, тооцоо хийхээс гадна сонин уншиж, англи, япон хэлээр ярьдаг.

 

4.ЗӨӨГЧ:

 

Мие их сургуулийн эрдэмтэд дарсаар үйлчилдэг зөөгч робот зохион бүтээжээ. Дарс амталж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд яв цав нийцэх дарсыг санал болгож чаддагаараа тэр цөөнгүй хүний сэтгэлийг хөдөлгөсөн гэдэг.

 

5. ӨВЧТӨН РОБОТ:

 

"Кокоро” компанийн бүтээсэн ээлжит роботыг Симройд гэдэг. Яг л жижиг биетэй япон эмэгтэй шиг харагдах эл роботын шүд нь хүнийхээс ялгагдахгүйгээрээ онцлог. Шүдний эмч болохоор бэлтгэгдэж буй оюутнуудад зориулан бүтээсэн эл роботын шүдэнд хүрмэгц мэдэрдэг аж.

 

6.ХҮН:

 

Японы судлаачдын бүтээсэн робот яг л хүн шиг хөдөлдгөөс гадна сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөрөө бусдаас онцлог. 7.ҮСЧИН: Үс угааж, хатаадаг үсчин роботыг "Panasonic” компанийн инженерүүд зохион бүтээв.

 

8. ЖҮЖИГЧИН:

 

Найруулагч Ориза Хирата "Geminoid F” роботыг жүжигчнээр сонгосон нь техник технологи сонирхогчдын сэтгэлийг багагүй хөдөлгөжээ.

 

9.ГЭР ЦЭВЭРЛЭГЧ, КИНО ТЕАТР:

 

85 мянган долларын үнэтэй "RIDC-01” таны хайрыг эрхгүй татах вий. Тэр гэр цэвэрлэж таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна гэрийн кино театр болон хувирах чадвартай.

 

10. ТОГООЧ:

Хятад хоолны зоогийн газар нэгэн шинэ ажилтан авсан нь Чуй "тогооч”. Чуй роботын хийсэн шөлийг амталсан үйлчлүүлэгчид тун сэтгэл хангалуун буцдаг гэнэ
Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-20)
Views: 525 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: