Tuesday, 2024-04-16, 5:54 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Justin Bieber НАМТАР

Нэр: Justin Drew Bieber
Төрсөн огноо: 1994 03.01
Төрсөн газар: Канад Stratford, Ontario
Ажил: Дуучин, дууны үг зохиогч
Тоглодог хөгжмийн зэмсэг: Гитар, төгөлдөр хуур, бүрээ, бөмбөр /өөрөө бүгдийг нь сурсан/
Дуулж эхэлсэн он: 2007
Анхны цомгийн нэр: "My World” /2009.11.17/
Хит дуунуудынх нь нэр: One time, One Less Lonely Girl, Love me, Favourite Girl, Baby
Хамгийн хайртай хүн: Ээж Pattie Mallette /Bieber-ыг ганцаараа өсгөсөн/
Амжилтын гараа: Usher, Chris Brown, Stevie Wonder, Justin Timberlake, Ne Yo-ийн дуунуудыг дуулж байгаа бичлэгээ ээжээрээ хийлгэж Youtube.com-д тавьдаг байсан.
Одоо хаана амьдардаг: Altanta, Geargia /Энэ газар анх Usher-тай уулзаж дуучин болох сууриа тавьсан юм/
Сонирхуулахад: Газар хөдлөлтөнд өртсөн Haiti-чуудад зориулж 25 жилийн өмнөх "We are the world” дууг дахин дуулахад уригдлаа. Тэрнийг та бүхэн сонссон л байх. Монголын охидууд We Are The World дууг нь дуулж байхийг нь хараад л нүд нь унацан байхаа...
Найз охин: Өмнө нь Caitlin Beadles гэгч охинтой үерхдэг байсан ч салсан байна.
Хобби: Гольф тоглох, сагс тоглох, найз нартайгаа кино үзэх
Анхны уралдаан тэмцээн: Stratford idol /энэ тэмцээнд оролцсон бусад оролцогчид нь мэргэжлийн багш нараар яаж дуулахыг заалгаж байсан бол Жастин өөрийнхөө чадлаар л оролцож 2-р байранд орсон./
Студи: Islon records
Анхны дуу: One time
Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн түүний яриа: "Би хүмүүст эерэгээр нөлөөлөхийг хүсч байна. Миний хүмүүст хэлэх дуртай үг бол /Хэрэв чи үнэхээр хүсч түүнд анхаарлаа хандуулж чадвал чи юуг ч хийж чадна/ Би хангалуун амьдрал дунд өсөөгүй. Бусад хүмүүст байдаг олон зүйл надад байгаагүй. Энэ нь намайг бусдаас илүү "хүчтэй” хүн болгож өгсөн байх. Миний сурлагын голч оноо 4.0. Үүгээрээ би коллежид орж илүү сайн хүн болохыг хүсч байна. Надаас ахмад хүмүүс миний дууг сонсоод ойлгох байх. Учир нь би өөрийн сэтгэлээсээ дуулдаг. Миний дуунууд ямар ч улиг болсон зүйлийг өгүүлдэггүй. Бас би урлагаар хүмүүжиж байгаадаа сэтгэл хангалуун байдаг”.
Өндөр: 165 см
Дуртай өнгө: Нил ягаан
Анхны шуугиан тарьсан амжилт: Baby дуу нь Биллбоард, Нот 100-ийн тавдугаарт орсон явдал
Фэнүүдээсээ авсан хамгийн содон бэлэг: Гольфийн ком
Өөртөө худалдаж авсан хамгийн үнэтэй зүйл: Macbook Pro
Телевизийн дуртай цуврал: Smallville
Гол имидж бүрдүүлэгч: Үсний засалт
Амралтын өдөр: 7 хоногт нэг удаа
"We are the world” дууны хувьд: Өмнө нь Lionel Richie-ийн дуулж байсан хэсгийг дуулсан.
Аавынх нь тухай: Одоо Канадад амьдардаг.
"Down to earth” дууны тухай: Эцэг эхийнхээ салалтаас болж энэ дуугаа бичсэн.
Сурч байсан сургуулиуд: "Аvon”, "Bedford”, "Downie” зэрэг.
Сонирхуулахад: Тэрээр солгой гартай гэнэ шүү.
Хамгийн сайн найз: Ryan Butler
Амьтан: Нохой тэжээдэг. Нэр нь Sam
Гадаад хэл: Франц
Өвчин зовиур: Их ачаалалтай үед толгойгоор нь аймшигтай хатгаж өвддөг.
Дуртай байсан хичээл: Биологи
NBA-ийн дэмждэг баг: Cleveland Cavaliers
Ээжийнхээ тухайд: Маш их хайртай. Харин жолоо барихад нь үнэхээр дургүй. 
Нууц авьяас: Рубик шоог 2 минутын дотор эвлүүлдэг.
Хамгийн сайн байсан хичээл: Алгебер
Дуртай хоол: Шпагетти, бяслагтай торт
Дуртай тоо: 6
Ээжийнх нь нас: 36
Ээжийнх нь хобби: дуулах
Ээжийнх нь эрхэлдэг ажил: Вэб дизайн хийж үйлчилдэг, компьютерийн дамжаа ажиллуулдаг жижиг компанитай.


Justin Bieber-Бага нас
Justin Drew Bieber 1994 оны 3-р сарын 1-нд Канадын Онтарио дахь Стратфорд хотод төржээ. Downie Central Public School, Avon Public School-д суралцсан. Эцэг эх нь түүнийг мэндлэх үед их залуу байжээ. Ээж Pattie Mallette нь дөнгөж 18 настай байсан ба Жастинийг ганцаараа өсгөсөн. Аавыг нь Jeremy Bieber гэдэг. Жастин дөнгөж 2 настайгаасаа эхлэн төгөлдөр хуур, бөмбөр, бүрээ, гитар зэрэг хөгжмийн зэмсгүүдийг оролдож, цаашлаад тоглож сурчээ. Мөн маш сайн бүжиглэдэг байсан ба спортын төрлөөс хоккей, сагсан бөмбөг, skateboard-р хичээллэх дуртай байв. Тэрбээр 12 настай байхдаа дууны уралдаанд Ne-Yo-гийн "So sick” дууг дуулан 2-р байрт шалгарсан. Ээж нь Жастины бүх видеог бичиж аваад YouTube-д тавьдаг байж. Эдгээр бичлэгүүд Жастины амьдралыг орвонгоор нь өөрчлөхийг хэн ч мэдэхгүй байлаа. Жастины нэр хүндийн эхлэл
Харин одоо түүний авьяасыг хэрхэн нээж илрүүлсэн тухай сонирхъё. Нэгэн өдөр So So Def-ийн маркетингийн хуучин гүйцэтгэх захирал Scooter Braun олон вэб сайтуудаас бусдаас өөр хэв маягтай дуучин хайх үедээ санамсаргүйгээр Жастины бичлэгүүдийн нэгийг олж үзжээ. Түүний дуулах ур чадварыг сонсоод хайж буй "бусдаас өөр” дуучин нь мөн гэдэгт эргэлзээгүй гэдэг. Тэрбээр Жастиний гэрийн хаягийг олж, гэр бүлийнхэнтэй нь холбогдсон ба өөрөө менежер нь болж, Атлантад авчрахыг хүсчээ. Жастин тэр үед дөнгөж 13 настай байлаа. Эцэг эхийнхээ зөвшөөрсний дагуу Жастин Атланта-руу явж алдарт дуу зохиогч Usher-той "U got it bad” хэмээх тоглолт хийсэн аж. Тэр энэхүү тоглолтоо Usher-т зориулсан юм. Дараа нь Жастин "Raymond Braun Media Group” хэмээх Usher болон Braun-ы хамтран эзэмшдэг дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулсан байна. Жастин Тимберлейк мөн Жастин Бийбэртэй гэрээ байгуулахыг хүссэн ч энд Usher ялсан билээ. 2008 онд Usher Island Records-той түүнийг гэрээ байгуулахад тусласнаар Жастин болон түүний ээжид эргэж буцах сонголт үлдээсэнгүй.
Зарим томоохон амжилтууд
Жастины хамгийн анхны том хэмжээний дуу бол "Нэг удаа”. Энэ дуу маш хурдан хит болж эхний 7 хоногтоо Канадын 100 hot дууны 12-т бичигджээ. 2009 оны сүүлээр энэ дуу Billboard-ийн 17-р байранд бичигдэн тун удалгүй дэлхийд алдар хүндийг олсон байна. Одоо Жастин Бийбэрийг Канад, АНУ төдийгүй дэлхий даяар таньдаг болсон. 2009 оны 11 сард Жастины 3 single дуу, анхны цомог "Миний ертөнц” нь олонд хүртээл болсон юм. Эдгээр "Love Me", "Favorite Girl","One Less" "Lonely Girl" 3 дуу нь богино хугацаанд дэлхийн хитээр тодрохийн зэрэгцээ сая сая охидын шүтээн болсон.
2010 оны 7 сарын 23-наас Жастин "My World and My World 2.0" цомгоо сурталчлахаар дэлхийг тойрон аялах тоглолтоо эхэлсэн байна. Мөн энэ сард түүний "Baby” дуу Lady Gaga-гийн ‘Bad romance’ дууг давч бүх цаг үеийн туршид хамгийн их үзэгдсэн видео клипээр шалгарчээ.

Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-03-24)
Views: 3223 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: