Thursday, 2024-03-28, 8:31 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Ebay-ийн үхэл дагуулсан зураг

2 жилийн өмнөөс интернэтээр хаа сайгүй "E bay-ийн аймшигт зураг” гэдгээр шуугиж эхэлжээ. Энэ тухай Гавин Бэвис судалсан байна. Одоо хаа сайгүй интернэтээр энэ зурагны тухай аман яриа шиг яригдах болжээ.

E bay бол дэлхий даяар алдартай өөрийн хүссэн юмаа үнэ хаяж худалдаж авах болон өөрт байгаа зүйлээ үнэ хаялцуулж зарах вэб сайт билээ. 2000 оны 2 сард, үл мэдэгдэх E bayгийн нэгэн худалдагч залуу "Аймшигт Зураг” гэдэг зургийг зарахаар тавьсан байсан.

Худалдагч энэ зурагны тайлбар хийсэн байсан ба үүнд: тохиолдолж болзошгүй ер бусын хүчнүүдийн тухай болон энэ зургийг өөрөө худалдаж авснаас хойш жилийн дотор түүний амьдралд ямар өөрчлөлт гарсан тухай хэсэгхэн зүйл бичсэн байсан байна.

Мөн тэрээр өөрийн зарах хуудсандаа зурагны шөнө хэрхэн өөрчлөгдөж буйг вебсамераар авсан бичлэгээ нэмсэн байна.

Тэрээр энэхүү зургийг зарах суртчилгаагаа оруулсны хэдхэн цагийн дараа энэ зурагны тухай мэдээлэл дэлхий даяар интернэтээр цацагджээ.

Хүмүүс түүнрүү энэ зургийг анх нээж хараад сонин содон зүйл тэд нарт тохиолдож байгааг мэдээлж эхэлсэн байна. Энэ зургийг үзсэн хүмүүс огцом харгис хэрцгий болох эсвэл ухаан алдаж унах мөн үзсэн жоохон хүүхдүүд орилж хашигарах гэх мэт шинж тэмдэгүүд үзүүлж байжээ.

Гэхдээ энэ бүхэн үнэн эсэхийг хэн ч баталж чадахгүй бөгөөд харин энэ зурагны үнэ энэ зургийг E bay-д байрлуулснаас хойш огцом өссөн нь үнэн билээ.

Анхны үнэ хаялцал 199 доллар байсан бол 30 хоногийн дотор зурагны үнэ 1050 доллар болтлоо өссөн байна.

Энэ зургийг худалдагч өөрийгөө үл мэдэгдэх хэвээр нь байлгахыг хүссэнээр сонин содон явдалын тухай бичдэг сайтад зурагтай холбоотой түүнд тохиолдсон зүйлүүдийн тухай ярилцлага өгч байжээ.

Энэ зурагны тухай сурвалжлагчдын мэдээлж байгаагаар тэд нар хүмүүс анх энэ зургийг хараад хэрхэн тэд нарт нөлөөлсөн тухай дэлхийн өнцөг булан бүрээс майл авсан байна. Мөн нэг хүн мэдээлэхдээ "Анх энэ зургийг нэтээс хуулбарлаж аваад принтэрээр хэвлэхээс оролдсон боловч принтэр нь гацаад энэхүү зургийг юу ч үгүй болтол нь хэсэгчлэн хуваасан” гэсэн байна.

Эцэс төгсгөлд нь энэхүү зургийг худалдагч этгээд зургийг зарахаа болихоор шийдэн харин хуулбарлаж дэлхий даяар тараахаар шийдсэн байна.

Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-16)
Views: 518 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: