Friday, 2024-04-26, 9:47 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дуртай жимсээр чинь таны зан аашыг хэлж өгье.

Таны дуртай жимс зан аашыг чинь тодорхойлж чадна. Хэрвээ танд эдгээр сонголт өгөгдсөн бол та аль жимсийг сонгох вэ?
1. Оранж
2. Алим
3. Банан
4. Коконат
5. Хан боргоцой
6. Манго
7. Интоор
8. Усан үзэм
9. Тоор
10. Лийр

ОРАНЖ: хэрвээ оранж таны дуртай жимс бол та гайхалтай тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй хүн юм. Та ямар нэг ажлыг хийхдээ удаан бөгөөд нягт нямбай хийдэг, хүнд ажилд сөхөрдөггүй. Ичимхий байх талтай ч үнэнч шударга, найдвартай найз болдог. Та гоо зүйн авъяастай. Хамтрагчаа сонгохдоо хөнгөн бус хандаж, хайр халамжийг нь чухалчилдаг. Ямар ч үнээр хамаагүй сөргөлдөөнөөс зайлсхийдэг.
АЛИМ: Алим таны дуртай жимс бол та үрэлгэн, цочмог ааштай, шулуун зантай хүн юм. Хэдийгээр та өөртөө тийм сайн зохион байгуулагч биш ч багийн сайн удирдагч болж чадах бөгөөд ямар нэг зүйлийг бүтээхдээ сайн. Ихэнх тохиолдолд та түргэн арга хэмжээ авч чаддаг. Аялалаар явах хязгааргүй их хүсэлтэй. Танд ихэнх хүмүүст байдаггүй амьдралын эрч хүч байдаг.
БАНАН: Та бол зөөлөн хүн. Хайр татам, зөөлөн дулаан, өрөвч чанар чинь бананд дурлагч болгожээ. Ихэвчлэн өөртөө итгэх итгэлээр сул, төрөлхийн аймхай шинжтэй байдаг. Хүмүүс таны энэ зөөлөн занг чинь ашигладаг ба сул дорой байдлыг чинь тохуурхдаг. Та хамтрагчаа сэтгэлийн болоод биеийн бүхий л талаас нь шүтдэг. Таниас болоод л харилцаа чинь ийм эв найртай байдаг юм.
КОКОНАТ: Коконатад дурлагч томоотой, бодлогоширсон хүн байдаг. Та олон нийтийн дунд байх дуртай ч хамт байдаг хүмүүс чинь тодорхой хэдэн хүмүүс л байдаг. Зөрүүд байх хандлагатай боловч тийм муйхар биш. Хурц ухаантай, сонор сэрэмжтэй байдлаараа та аль ч нөхцөлд, ялангуяа ажил дээр оргилд хүрч чаддаг. Танд ухаалаг хамтрагч хэрэгтэй бөгөөд дур хүсэл чухал ч та түүнийг хэрхэн хязгаарлахаа мэддэг.
ХАНБОРГОЦОЙ: Та шийдвэр гаргахдаа хурдан, хийхдээ бүр хурдан хүн. Танд ашигтай байвал та ажлаа өөрчлөх зоригтой. Маш сайн зохион байгуулах чадвартай, үүрэг даалгаврын хэмжээнээс айдаггүй зэрэг нь таны шинж. Та өөртөө найддаг бөгөөд бусадтай харилцахдаа үнэнч шударга байдаг. Найз нөхөдтэй болох амаргүй ч нэг л найзалвал насан туршдаа тууштай байдаг. Таны хамтрагч гайхалтай зан аашид чинь татагддаг боловч сэтгэл хөдлөлөө үзүүлдэггүй байдалд чинь урам нь хугардаг.
МАНГО: Мангод дуртай нэгэн тогтсон үзэл бодолтой байдаг ба танд нөлөө үзүүлнэ гэдэг амаргүй даваа. Та ямар нэг зүйлд хэт дурлах буюу жигших талтай байдаг ба нөхцөл байдлыг хяналтандаа авах дуртай. Сэтгэл зүйн сорил тулгарсан ямар нэг зүйлд холбогдоход та дуртай байдаг. Та ийм хүчтэй байж болох ч хамтрагчдаа бол муурын зулзага шиг байж чадна. Хайрын амьдралдаа зохьцож амьдардаг ба сэтгэлийн тэнхээ ихтэй.
ИНТООР: Интоор таны дуртай жимс бол амьдрал үргэлж тань шиг энхрий биш байдаг гэдгийг санах хэрэгтэй. Та ажлынхаа орчинд олон удаа өгсөлт, уруудалтыг үзэх ба нэг дор бөөн мөнгөний оронд бага багаар цуглуулах болно. Төсөөлөл сайтай ба ихэвчлэн бүтээлч чиглэлийг сонгодог. Та маш үнэнч хамтрагч боловч мэдрэмжээ илэрхийлэхдээ муу. Гэр чинь таны диваажин бөгөөд гэр бүлийнхэн, хайртай ханьтайгаа хамт байхаас илүү эрхэм зүйл танд үгүй.
УСАН ҮЗЭМ: Ерөнхийдөө бол та эелдэг хүн ч огцом ааш шигээ хурдан тайвширдаггүй. Та үзэсгэлэнтэй хүмүүс, байгалийн сайхан гээд бүхий л сайхан зүйлд дурладаг. Дулаан, нийтэч зан чинь таныг олонд алдартай болгодог. Та амьдралын урам зоригтой бөгөөд өдөр тутмын амьдрал, хэв маяг, хувцаслах урлаг гээд хийж байгаа зүйл бүхэндээ хөгжин баясч чаддаг. Хамтрагч чинь таны энэхүү хүслийг хуваалцдаг байх ёстой.
ТООР: Та амьдралын амт, түүний баялаг байдалд дурладаг. Танд бусдыг өөртөө татах чадвар дээр нэмээд илэн далангүй, шударга зан хосолсон. Хэн нэгнийг уучилж, мартахдаа амархан бөгөөд нөхөрлөлөө маш дээгүүр үздэг. Таны бие даасан, нэр алдарт дуртай байдал чинь өсч дэвжихэд том түлхэц болдог. Та бол дүрэлзсэн эрч хүчтэй, үнэнч, жинхэнэ өв тэгш амраг. Гэхдээ та үүнийгээ олон нийтэд ил гаргах дургүй байдаг.(www.uniquespace.do.am)
ЛИЙР: Та ямар нэг зүйлийг шийдсэн л бол амжилттай дуусгах чадалтай ч тогтворгүй, ажлаа эрч хүчтэйгээр эхэлсэн шигээ дуусгах чадвар дулимаг. Танд хичээл зүтгэлийн чинь үр дүн хурдан хугацаанд гарч байх хэрэгтэй байдаг. Урам зоригийг сэргээсэн сайхан ярианд оролцох дуртай. Та сэтгэлийн хөдлөл ихтэй тул амархан баярлаж хөөрдөг. Гэхдээ баяртай байна гэдэг бүх зүйл төгс байна гэсэн үг биш шүү. Заримдаа дутагдлыг хайхрахгүй өнгөрөх талтай.

Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-21)
Views: 692 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: