Saturday, 2024-04-20, 1:00 AM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Дэлхий дээрх хамгийн тэнэг хуулиуд

Гудамжаар инээмсэглэхгүйгээр алхахыг хориглоно


Гудамжаар алхаж яваа хэн нэгэн нүүрэндээ инээмсэглэл тодруулахгүйгээр явж байвал энэ нь хууль бус зүйл гэнэ. Танд ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон байлаа ч гомдол цөхрөл тань дотроо багтахгүй болсон байлаа ч зүгээр л инээмсэглэх ёстой. Тухайн хүнд юу тохиолдсон байх нь хамаагүй байдаг гэнэ.

Тагтаа тэжээж болохгүй


Италийн Венецид тагтаа тэжээх нь хууль бус байдаг. Тагтаа нь тухайн газрын барилгуудыг бохирдуулдаг гэж үздэг бөгөөд хэрвээ та тагтаа тэжээвэл 50-600 доллароор торгуулан, хорих ялаар шийтгэнэ гэнэ.

Дотуур хувцсаа мартаж болохгүй


Тайландад дотуур хувцас өмсөлгүйгээр гэрээсээ гарч явах нь хууль бус зүйл байдаг гэнэ.

Загвар өмсөгчийг ширтэж болохгүй


Хэрвээ та Британи-д гэр бүлтэйгээ амрахаар явж байгаа бол санаж байхад илүүдэхгүй нэг зүйлийг сонирхуулъя. Энэ бол 10-с доош насны ямар ч хөвгүүд нүцгэн загвар өмсөгчийг харах ёсгүй байдаг гэнэ.

Бохир машин унахыг хориглоно


Москвад бохир машин хөдөлгөөнд оролцож байвал хэр зэрэг бохир байгаагаас үл хамааран таныг $100-р торгоно

Бохь зажилахыг хориглоно


Сингапурт зажилдаг бохь зардаггүй бөгөөд хэрвээ та бохь зажилбал өөрийгөө маш том асуудалд оруулна гэсэн үг. Сингапур нь ямар ч хоггүй цэвэрхэн газар бөгөөд үүнийгээ хэвээр хадгалахын тулд ийнхүү хуульчилсан гэнэ.

Шалгалтанд хуулахыг хориглоно


Бангладеш-д 15 болон түүнээс дээш насныхан шалгалтанд хуулбал шоронд суудаг гэнэ. Жил бүр Багладешын засгийн газраас хуулалтын эсрэг маш том үйл ажиллагааг явуулдаг бөгөөд видео камер анги бүрт суулган хуулахаас сэргийлдэг гэнэ.

Муухай царай гаргахыг хориглоно


Оклахома-д нохойруу муухай царай гаргасныхаа төлөө баривчлагддаг гэнэ.

Шоколад идэж болохгүй


Англи улсад нийтийн тээврийн хэрэгсэл дотор эмэгтэй хүн шоколад идэх нь хууль бус байдаг юм байна

Нохойгоо хуцуулж болохгүй


Нохойнууд оройн 6 цагаас хойш хуцаж болохгүй. Гэхдээ нэг удаа үүнийг зөрчвөл зүгээр өнгөрөөдөг гэнэ. Харин нохойнууд заасан цагаас хойш хэдэн удаа хуцах бол?

Хухирч болохгүй


Та угийн л хухирдаг хүн бол унтлаганыхаа өрөөний бүх цонхыг хааж баттайгаар цоожилж унтах шаардлагатай болох байх. Учир нь хухирах нь хууль бус зүйл байдаг гэнэ.

Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-21)
Views: 513 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: