Friday, 2024-04-26, 6:30 AM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Далайн нууцлагдмал араатнууд

Хорт загас

Энэхүү загас нь далайн 80-160 метрийн гүнд амьдардаг. Хорт загас хэмээн нэрлэсэн уг амьтан нь далайн аюултай араатнуудын тоонд зүй ёсоор багтдаг аж.



Бусад загасны адил өнгөө хувиргах чадвартай бөгөөд зурган дээр гарсан энэ өнгө өөрийнх нь үндсэн өнгө биш гэнэ.



Том нүдтэй энэхүү загасны шүднээс ялгарах хор нь нас бие гүйцсэн цагаан халимыг үхүүлэх чадалтай.



Соёо шүдэт

Соёо шүдэт гэх энэхүү загасны мэргэжлийн нэршлийг аноплогастер корнута гэдэг. Тэнгисийн унд амьдардаг уг амьтан хамгийн уртдаа 15.24 см байдаг.



Биеийн бүтцийн хувьд богинохон, том толгойтой, усны гүнд хар бор өнгөтэй харагддаг байна. Соёо шүдэт загасыг 1600 метрийн гүнээс олж харах боломжтой.



Энэ загас ихэвчлэн Австралийн далайд амьдардаг бөгөөд олдсон зүйлсээрээ хооллодог гэнэ.



Луу загас

Луу загас буюу грамматостомиас флагеллибарба нь далайн гүний хамгийн жижиг амьтдын тоонд багтдаг.



Дэлхийн хамгийн гүн далайд амьдардаг энэхүү загас 12 см урттай.



Түүний биеийн ихэнхийг толгой болоод соёонууд нь эзэлдэг аж. Уг амьтан 1500 метрийн гүнд сүргээрээ амьдардаг бөгөөд бусад луу загаснуудаа дуудахын тулд ногоон өнгийн туяа цацруулдаг гэнэ.



Далайн чөтгөр

Далайн чөтгөр буюу меланокетус жонсониг гаднаас нь харахад хий нь гарч буй бөмбөгтэй төстэй.



Энэхүү араатан далайн хамгийн гүнд амьдардаг. Яагаад "чөтгөр" хэмээн нэрийдэх болсныг зургаас нь харахад ойлгомжтой аж. Мөн харанхуйд дуудагч чөтгөр хэмээн нэрийддэг байна.



Биеийн хэмжээ нь 12.7см. Тэр 1300 метрийн гүнд өөрөөсөө олон төрлийн өнгө ялгаруулан идэш болох амьтнаа дууддаг гэнэ.



Аварга өгөөш

Энэхүү аварга загасыг өгөөш хэмээн нэрлэхэд итгэмээргүй гэнэ.



Мэргэжлийн нэршил нь арчитеутхис дукс. Энэ амьтан далайн үлэмж биет араатнуудын нэг. Уртаараа 18.28 см энэхүү амьтан нь аварга наймаалжны төрөлд багтдаг.



Уг араатан барьж чадах бүхнээ иддэг. Дэлхийн II дайны үед цэргүүд хоорондоо "Далайн гүнээс гарч ирдэг аварга том араатныг дүрсэлсэн" байдаг. Харин тэрхүү араатан нь аварга өгөөш юм.



Сэлэм сүүлт

Сэлэм сүүлт буюу мэргэжлийн нэршил нь еурипхаринкс пелесанойдес нь далайн этгээд хэлбэртэй амьтдын нэг. Биеийнх нь дийлэнхийг том ам, урт сүүл эзэлдэг.



Ам нь өөрийн төрлийн ямар ч амьтныхаас том ангайдаг. Энэ нь түүний давуу тал нь.



Том амыг өөрөөр шүхэр гэж нэрлэдэг. Сүүл нь ойролцоогоор арван см гэнэ. Уг араатан 1300-1600 метрийн гүнд амьдардаг байна.


Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-20)
Views: 713 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: