Thursday, 2024-03-28, 1:51 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Англи хэл сурхад тулгардаг бэрхшээл



Айж, санаа зовох зүйлгүйгээр ярих
Англи хэл сурахад хамгийн ихээр тохиолддог том асуудал бол тухайн хүний айдас. Дийлэнх хүмүүс англи хэлний үгсийг буруу дуудах, сайн яриж чадахгүй байгаа зэргээсээ үргэлж санаа зовж байдаг. Гэхдээ энэ бол маш буруу юм, ямарваа нэгэн зүйлийг бүрэн төгс сурах ганц зэвсэг бол чи чаддаг болтлоо түүнийгээ дахин дахин хийх. Англи хэл ч гэсэн ялгаагүй, чаддаг болтлоо хэнээс ч бүү ич, бүү имээ. Та чадна!

Өөрийн нөхцөл бололцоогоо бүрэн дайчил
Англи хэлийг та сургууль дээрээ юм уу, хэлний курст сурч байгаа бол танхимаас гадуур англи хэлийг сурах шаардлагагүй гэж хэрхэвч бодож болохгүй. Хэзээ ч, хаана ч өөрийн мэдлэгээ нэмэгдүүлэхийн тулд боломжит бүх арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Англи хэлийг амжилттай сурах маш олон арга байдаг бөгөөд, та ганц хоёроор өөрийгөө бүү хязгаарлаарай. Интернет нь аливаа зүйлийг олж мэдэн, суралцах төгс орчин болтлоо хөгжөөд байна, олон хүмүүс интернетийн орчинд англи хэлийг сурах нь хамгийн төгс арга гэж хэлж байгаам шүү!

Англи хэлээр өөрийгөө хүрээлүүл
Өөрийн эргэн тойрондох бүх зүйлсээ англи хэлтэй холбоотой болго. Англиар тэмдэглэл хөтлө, өөрийн номын тавиур, ширээн дээрхи англи хэлний номын тоогоо олон болго, англи хэлээр дуу хөгжим, радио сонс, англи хэлээр бичлэг, кино, мэдээ үз. Хамаагүй чаддаг болтлоо найзтайгаа санаа зовох зүйлгүйгээр англиар ярилц. Эргэн тойрон дахь бүх зүйлс англи хэлтэй холбоотой болохын цагт та өөрийн эрхгүй англи хэлээр бодож эхэлнэ :)

Унаган англи хэлтэй хүний ярихыг их сонс
Монгол дахь дийлэнх англи хэлний багш нар Англи хэлийг өөрсдийн 2 дахь хэлээ болгон сурсан байдаг.  Харин шилдэг сургалттай, чанартай сургалтын төвүүд унаган англи хэлтэй буюу Англи, Америк улсын багш нарыг ажилд авах сонирхолтой байдаг. Учир нь англи хэлийг суралцаж буй оюутнууд багш яг яаж хэлж байна, ихэвчлэн тэрхүү дуудлагаар нь сурдаг. Тиймээс англи, америк хүмүүсийн яриаг боломжтой бол их сонсох хэрэгтэй

Англи хэлээр телевиз, кино үз
Хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж олон хүн үздэг. Англи хэл дээр кино үзэх нь /эхэн үедээ Англи хадмал орчуулгатай байж болно, гэхдээ үргэлж хадмал орчуулгатай кино үзэх нь үр өгөөж багатай байдаг/ таны үгсийн санг нэмэгдүүлж, зөв дуудлагатай болоход тань тусална. Мөн мэдээ англиар үзэх нь олон янзын аялгын ялгааг олж танихад тань туслах болно.

Дасгал ажил, дараа нь өөрийгөө шалга
Олонх хүмүүс дасгал ажиллаж, тест бөглөх нь залхуутай ажил гэж үздэг. Хэдий тийм ч гэсэн ингэснээр таны англи хэлний түвшин мэдэгдэхүйц сайжрах болно. Дасгал, тест ажиллах нь таны мэдлэг хэр зэрэг нэмэгдэж байгааг мэдэх боломж олгоно. Та хэзээ ч тест ажиллахгүй бол өөрийгөө хэр зэрэг амжилттай сурснаа хэзээ ч мэдэж чадахгүй.

Дуу хоолойгоо бичиж ав
Ямар ч хүн өөрийн хоолойгоо хуурцаг, сд дээр явахад тийм ч тааламжтай ханддаггүй. Гэхдээ та ингэснээр өөрийн дуудлагын алдааг олж, цааш суралцахад тань нэмэр болно.

Англи хэлийг сонс
Англиар утсаар ярь, радио, сд сонс. Миний дээр хэлсэн англи хэл дээрх кино, мэдээ үзэхээс энэ нь шал өөр ойлголт шүү. Учир нь яриж байгаа хүнийхээ царайг харахгүй, зөвхөн дуу хоолойг нь сонсоно. Англи хэлийг амжилттай суралцаж чадсан хүмүүс утсаар англиар ярих хамгийн хэцүү байдаг боловч, хамгийн үр дүнтэй арга гэж хэлснийг санах хэрэгтэй.

Хамгийн сүүлд нь хэлэхэд танд амжилт хүсье. Өөрийгөө зовоож, дургүй зүйлээ хийж англи хэл сурахгүйгээр, сонирхолтой зүйлээрээ дамжуулж сурах нь илүү үр дүнтэй шүү.
Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-26)
Views: 1247 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: