Амьд явахын тулд 15 минут тутамд идэх ёстой! - МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ - Publisher - Биднийг дэмжээрэй
Monday, 2016-12-05, 11:34 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
200
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Амьд явахын тулд 15 минут тутамд идэх ёстой!
                Lizzie Velasquez хэмээх 21 настай АНУ-ын Тexas мужид төрсөн охин ховор төрлийн онош нь тодорхойлогдоогүй хам шинж буюу синдромтой юмсанж. Тэрхүү синдром нь түүнийг жин нэмэхэд ихэд саад болдог учраас Lizzie охин арван таваас хорин минут тутамд заавал юм идэж өөрийнхөө энергийг хэвийн байдалд нь барьж байх ёстой гэнэ. Тэг хувийн таргалалттай учраас түүний биеийн нийт жин ердөө 25.4 килограмм юм. Зарим хүмүүс түүнийг хоол огт иддэггүй, хоол идэх дуршил нь алдагдсан гэж боддог боловч үнэндээ тийм биш гэнэ. Тэрээр өдөрт 60 удаа төрөл бүрийн жиж саж зүйлсээр хооллодог бөгөөд тэгснээрээ 5,000-аас 8,000 калори бүхий энергийг олж авдаг юм байна. Lizzie-г эмч нар төрөх ёстой өдрөөсөө дөрвөн долоо хоногийн өмнө буюу дутуу төрсөн болохоор ийм хачирхалтай өвчинтэй болсон байх гэж таамагладаг ч энэ нь тийм ч зөв таамаг биш юм. Хэдий хорчийсон туранхай, хүний нүднээс гарсан аймшигтай харагдаж байгаа ч энэ бүсгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа маш олон генетикийн судлаач, шинжээч, докторуудын сэтгэлийг булааж сэрлийг нь өдөөдөг нэгэн гэнэ. Гэхдээ ямар утгаар нь хэлснийг минь та бүхэн ойлгож байгаа биз дээ хэхэ. Одоо тэрээр Texas мужийн Даллас дахь профессор Abhimanyu Garg-ийн оюутнуудын нэгэн хэсэг болон амьдарч байгаа аж. Түүний таамгаар Lizzie нас ахих тусам синдромынх нь үйл явц хурдасч байгаа юм байна. Ингэснээрээ тэр нүүр болон биеийн бүхий л хэсгээрээ өөх тосоо бүрэн алдаж улам бүр энергийн дутагдалд ороод байгаа аж. Түүний энэхүү өвчнийг одоог хүртэл генетикийн шинжээчид оношилж чадаагүй байгаа нь хөөрхий охины ирээдүйн хувь заяаг бүрхэг болгож байгаа юм.




Тэрээр хэлэхдээ: "Би өөрийнхөө биеийн жинг үргэлж хэмжиж үздэг. Хэрвээ би нэг pound л нэмсэн байх юм бол дэндүү их баярлаж аз жаргалыг мэдрэх болно. Би өөрийн энергийн түвшингээ барьж байхын тулд 15-20 минут тутамд иддэг. Тэгэхдээ бүр чипс, чихэр, шоколад, пизза, шарсан тахиа, жимстэй болон жимсгүй бялуу, хайрсан боов, мөхөөлдөс, нарийн гоймон зэргийг бүхий л өдрийн турш иддэг. Хэрвээ би хүмүүстэй уулзвал би ингэж хэлдэг: 'Сайн уу! Намайг Лиззи гэдэг би нэг ийм ховор төрлийн синдомтой юм л даа, тэрнээс биш би огтхон ч хоолны дуршлаа алдагдуулсан хүн биш'." хэмээжээ.














Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-02-15)
Views: 222 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 1
0   Spam
1 boy_killer   (2011-02-15 12:24 PM)
cry cry cry cry cry javascript://

Name *:
Email *:
Code *: